Миний нүдээр

2021-03-03 - Улс орны талаарх бодол, мөрөөдөл

Бичсэн: xvv
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх...

Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна...

Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-02-02 - Сүнжидмаа /Монгол ардын дууны домог, үг/

Бичсэн: xvv
Сүнжидмаа дууны домгоос

Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-02-02 - Талд унасан жавар /Монгол ардын дууны үг/

Бичсэн: xvv
Талд унасан жавар салхи нь
rnТашуур алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnТанхил өсгөсөн намайгаа болбол
rnТархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай
rn
rnУуланд унасан жавар салхи нь
rnУурга алдам хүйтэн жавар аа хө хө ай
rnУхаан суугаагүй намайгаа болбол
rnУурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn
rnАрилжаа сураагүй морийгоо болбол
rnАмы нь татаад юугаа хийх вэ ай хө
rnАжил сураагүй намайгаа болбол
rnАашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай
rn           
rnЖороо сураагүй морийг болбол
rnЖолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай
rnЗовлон үзээгүй намайгаа болбол
rnЗ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-02-02 - Ардын дуунуудын домог, түүхээс

Бичсэн: xvv

Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.

1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар б...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-02-02 - Хүрэн толгойн сүүдэр /Монгол ардын уртын дуу/

Бичсэн: xvv

Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.

Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)

 
  Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна. ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah