Миний нүдээр

2008-07-27 - таалагдав

Бичсэн: Friska
Салхины хөдөлгөөн

Би салхийг хүснэм. “Сал­хи сэвэлзэн хөдлөх бүрийд чулууд төөрөлдөн одно” гэж эрхэм анд Л.Дашням маань, аль эрт, ерээд оны дундуур бичсэнсэн. Тийм нэг чулуу төө­рөл­дүүлсэн салхи. Тэрийг л би хүсээд байгаа юм.
Нарийндаа салхийг ч хү­сээд байгаа юм бас биш, “чулууд төөрөлдөхийг” л хү­сээд байгаа юм. Гагцхүү сал­хинаас өөр юу ч чулуудыг төөрүүлж чадахгүй учраас л салхийг хүсээд байгаа юм. Төөрөлдсөн чулуудын гуни­гийг салхи надад шивнэх байх гэж горьдсондоо тэр. Л.Өл­зийтөгс шиг “Салхи хуруугаа хацарт минь хүргээд авахыг” мэдрэх гэсэндээ л тэр. “Сай­хан юм дэргэд байдгийг”...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-25 - ойр зуурхан

Бичсэн: Friska
хавиргаар хатгаад ханиалгах бүрт хөндүүрлээд байхаар нь за хугарчиж гэж бодоо л аминдаа чухам хайртай хүн чинь цээжний зураг авхуулкээд эмлэг оровоо. рентген зураг авдаг эмч нь яджаахад эрэгтэй...за цээжээ нүцгэлчих, наалдаад зогс, одоо амьсгаагаа түгж этэр гээ л аягүй эвкүү. зааврын дагуу нүдээ аньжаагаал зургаа авахууллаа. тэгсэн хугарсан юм алга л гэнэ. пингвинтэй наалт наа гэжийн, тэр нь нөгөө могойн хортой тосны үнэртэй. тэрийг үнэртэхээр эмээ ээжээ санаад байдын. учир юув гэвэл иймиймаа. бага байхад герман шар гээл нэг жижкэн шар бөмбөг байдаг байсы..аав л бодуул орос моросоос ацарж өгси...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-24 - жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Бичсэн: g84

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-23 - Охин Vрээ хайрла!

Бичсэн: g84

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-07-20 - Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?

Бичсэн: xvv
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah