2008-08-13 - мөртүүд
Бичсэн:
Friska
зүүрмэглэнгээ дурлаад
зүүдлэхдээ хайрлаад
сэрсэн.
санахад...шаналалгүй
санаа алдахад...нулимсгүй
дурсахад...гомдолгүй
дутуу сэтгэл
дундуур хайр
дүүрэн ухаарал
|
|
Сэтгэгдэл (31)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-08-12 - Таануудыг кинонд тоглуулцан буюу орчин цагийн цахим СЭРЭЛТ
Бичсэн:
Friska
пээш юун урт гарчиг болчуа.. за тэр яахав. Дээрээс хойш есөн жорын нэр аваал яваад байгаам..бишээ надад хайрлаад байгаам. Пэлжээ л гэнэ, Дүүриймаа л гэнэ...гэтэл өчигдөр Дарс манай Юкиг Юнжидмаа гээд нэрлэчдэг байшт, уул нь Палчир байсымшд Ободынхоор бол. Намайг Сүнжидмаа болгоцон...би буцаагаад Балдан гэж нэр хайрласан...ингээд нээх нэр өгдөг авдаг хүмүүс болжийснаа сүүлдээ Юки, Дарс бид 3 халуураад таануудыг бүгдийн кинонд тоглуулсаан...тоглуулаагүй кино байхгүй дээ, халтар царайт-д хүртэл тоглуулсан. Тунгаа чи Стерлита шүү гсс. Хамгийн бүтэн гайгүй цогц байдлаар дүр оноогдсон кану нь Сэрэлт...
|
|
Сэтгэгдэл (96)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-08-11 - Зөв бичсэнийг буруу ойлгоод...
Бичсэн:
Friska
Ёстой нээрээ бодож бодож байгаа л "1 өрөө тавилгатай байр түрээслэнэ" гээ л зар өгцөн чинь гай болжээнаа. Бараг л зогсоо зайгүй утас дуугараал, авахаар: хаана ен, хэд ен гээл...бүүр нөгөө байр түрээслэх хүн мөн үү гэснээ хэд юм тэгээд гэж ирээл....үгүй ээ би түрээслэнэ гэснээс биш түрээслүүлнэ гээгүй гэхээр бүүр ойлгохгүй, харин тийн тэгээд хаана ен гээ л...гүй би өөрөө түрээслээд суух гэсиймаа гэхээр аан за гэнээ...нээх гачаан....надаа байр байсан бол би түрээслүүлнэ гэж зар өгөх байсан бус уу...энэ хүмүүс чинь ямар гачин юм...одоо ТВ орж түрээслэж сууна этэр гэж нэмж бичүүлэхээс...завкарсийн...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-08-10 - Г.Лхагвадулам - Борооны зүрх
Бичсэн:
Friska
Хэд хоногийн өмнө амласанаараа энэ номноос таалагдсан хэдэн шүлгээ түүвэрлээд тавьчихья, номоо эргүүлж тойруулж нилээн харлаа...зохиогчийн эрхтэй холбоотой үг олсонгүй тул зориглов.
Навчсаас дуслах борооны сүүлч-
Надад одоо юу ч хэрэггүй.
Түлхэж орхисон учралд харуусч
Түүний өмнөөс нүдгүй нь уйлна.
Чийгтэй нойтон хөрсөн дээр алхахад
Чиний зүрхэн дээр гишгэлж буй мэт
Сэтгэгдэл төрөөд буруугаа мэдрэхэд
Сэржигнэх чимээ нь цаанаа л зэмлэлтэй
Мэгшсэн навчис хойноос ширтэнэ,
Миний алсан хайрын сүнс шиг.
Саяхны нэг бичлэг дээрээ алах талах юм бичээд байсан...тэрэнд тааруулж сонгов кэкэ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-08-07 - Баярлалаа 2
Бичсэн:
xvv
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...
5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|