Миний нүдээр

2008-10-17 - Бас л баларсан явдлууд...

Бичсэн: xvv
Намайг тойроод л баларсан явдлууд л өрнөсөөр л байна...

...Саяны сонгуулиар нэг юм болсын... Гэр бүлийнд доторх асуудал л даа... Бодохоос уур хүрээд байхын... Ээж бас заримдаа дэндүү дураараа... :(

...Ямаанд 5000 төгрөг өгөөд байна гэнээ. Хүнд нь 3000-ийг өгчөөд ямаанд илүү өглөө гээд ямаатай барьцсан хүмүүс баахан байх... Гэтэл яав? гэтэл гэтэл... Ямаа бол өвсийг үндсээр нь идээд бэлчээр сүйтгэж цөлжилт үүсгэдэг амьтан гэжүгаа... Тэгэхээр ямааг өсгөх = Бэлчээрээ сүйтгэж цөлжих гэдэгтэй тэнцэж байна. Тэрнийг хурдлуулсныхаа төлөө мөнгө авна... Энэ хэнд ашигтай юм болоо? Лав л Монголчууда...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-16 - Өө харамсалтайен...

Бичсэн: xvv
"Цэцгийн хүлэмж" киноны Мина амиа хорложээ гэнээ. Баларсын... Харьцуулаад бодсон чинь Монгол эмэгтэйчүүд маань асар хүчирхэг, биширмээр санагдаж байна шүү...

Time сэтгүүл дээр 'Солонгосчууд одуудынхаа амиа хорлолтоос айцгааж байна' гэсэн нийтлэл гарчээ. Түүн дээр бичсэнээр Солонгосчуудын хувьд Choi Jin Sil бол Америкийн алдартай жүжигчид болох Julia Roberts, Angelina Jolie-оос илүү алдартай байсан гэжээ. Бараг л үндэсний жүжигчин гэгдэх Choi Jin Sil хэмээх авъяаслаг жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт буюу 10/02-нд 39хөн насандаа өөрийнхөө амийг хорлон нас баржээ. Монголчууд түүнийг "Цэцгий...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-16 - Яст мэлхий нь бага насны хүүхдэд аюултай

Бичсэн: xvv
Хүүхэддээ эцэг эхчүүд бүгд л хөөрхөн амьтан авч өгч баярлуулахыг боддог шүү дээ.Гэхдээ тэдэндээ зөв амьтанг нь сонгоход дараах зөвөлгөө туслана гэдэгт найдаж байна.
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг судлаачид тогтоосон байна.Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тэ...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-14 - шараа шараа, бөөн шараа би

Бичсэн: Friska
шүд өвдөөд...агт араа авахуулна гэхээс айгаад. эмч болохоор наад чинь ямар зажлахад хэрэгтэй юм биш аваад хаячий гэнэ. тэгэж тэгэж тэсэхээ болиод авахуулсан. авсан эмч нь урт богино 2 ёзоортой шүд харуулаад нэг ёзоор нь жоохон хугараад үлдчлээ...гэхдээ ухаж авах шаардлагагүй, зүгээр гэсийн. дараа нь өвдөөд болдоггүй ээ, тэсгэл алдахаар биш ч лугшаад л нээх тээртэй, гэхдээ ажилтай үед мартагдчихна...унтах үед юмуу зав гарангуут л өвдөөд эхэлнэ. маргааш нь очлоо...зүгээр байнаа, буйл нь эдгэж байна. эгч болохоор эмчээс илүү мэдээд байгаам, за юм үлдсэн гэдэг чинь муу...тэрнээс болоол өвдөөд байн...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-13 - «Монголын төмөр зам + Цахилгаан тээвэр = Хайр»... бишээ...

Бичсэн: xvv
Микагийн блогоос УБ-д метро тавьчих хоншоортой аавийн хүү байна уу??? бичлэгийг уншаад бодлоо л доо... Та юу гэж бодож байна?

Уг нь төмөр замаар цахилгаанаар явдаг хөнгөн Японд байдаг шиг газар дээр явдаг цахилгаан тэрэг (хурдан галт тэрэг шинкансэн биш шүү) байж болмоор юм шиг санагддаг. Одоогийн төмөр замаа ашиглаад дундаа олон буудалтай болгоод хэдэн тийм хөнгөн цахилгаан тэргүүд Японоос аваад тавиад хийчихвэл болмоор юм шиг л санагддаг...
Энэ Японы цахилгаан тэрэг бол Троллейбус+Галт тэрэг маркийн юм юмуу даа... Тийм юм чинь уг нь манайхан өөрснөө троллейбус хийгээд байгаа юм чинь Тө...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah