Хм...өмнө нь хот орж ирж байхдаа ингэж соёлын довтолгоонд өртөж байсан удаагүй. Энэ удаа өртөв, хүмсүүдийн урилгаар өртөв. Кххх, уригдагсадад талархал илэрхийлж байнаа.
Эдип хаан. Дажгүй жүжиг байна лээ. Анх Ээжээ жүжгийг үзэж жүжигт хөл тавьсанаас хойш үзэх дуртай болсон байсан чинь Хувьсалын хэдэн жүжиг бүр дур гутаагаад манай нэг найз бид 2 ахиж жүжиг үзэхгүй этэр дээрээ тулж байлаа. Тэгсэн яахав боломжийн. Гол дүрд тоглосон огт танихгүй залуу ур чадвар сайтайм. Сарантуяагийн үхдэг хэсгийн жүжиглэлт дээр бол миний урд суужийсан 2 охин чарлаа л байсан, их айсан байх. Хувцас хунар, тайз за...