Миний нүдээр

2008-11-16 - шүлэгнүүд

Бичсэн: Friska
Гэгээлэг зүйл бичих гэсэн чадвар дутаад Өлзийтөгсийн шүлэгнээс зээлчлээ...өвөөгийнхөө гэсний оронд аавынхаа гэж байдаг юм, миний хувьд цээрлээд өөрчилчихлөө.

Бусдын мөр зүрхэн дундуур зурайвч
Буй биеэрээ хүрэлцэн өнгөрснийг минь ариулах,
Бурхнаас надад заяасан дэндүү их ганцаардлаас
Булааж авсан амраг минь!
Хаа эртийн дуртгал цээжний гүнд хөндүүрлэн
Харах нүдний нэгтээ өчигдрийн бороо тээглэвч
Халуунаар сунгасан гар дээр чинь манан дундаас өндийж
Хайр сэтгэлийн нөмөрт ахин дахин төрнөм
Үглээ бяцхан охин шиг өвөр дээр чинь суугаад
Үлгэр шиг бага насаа эргэж нэг үзнэм...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-14 - Openoffice.org 3.0 Монгол хэлээр + Алдаа шалгагч 100% ҮНЭГҮЙ!

Бичсэн: xvv
Нэмэлт шинэчлэл: Энэхүү нийтлэл дэх Монгол хувилбар нь хуучирсан байж болох тул та илүү шинэ хувилбарыг татах талаар амарчилсан видео бичлэгтэй зааврыг энд дарж орж үзэх боломжтой.









ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.

Татаж авах: http://www.openmn.org/mn_download/OOo_3.0.0_Win32Intel_install_mn.exeэсвэл эндээс: http://www.mediafire.com/?c...
Сэтгэгдэл (68) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-13 - iPod-оо яаж засах вэ?

Бичсэн: xvv
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.

Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.

Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?

Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:

1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг...
Сэтгэгдэл (147) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-13 - Хуучны iPod дээр нэвтэрхий толь суулгах

Бичсэн: xvv
Дараах iPod-ууд дээр туршиж амжилттай болсон: 3G, 4G, iPod Photo, iPod Mini 1G болон 2G Харин дараах iPod-ууд дээр болох ёстой. Бүрэн туршаагүй: 1G, 2G, iPod Color Үүнээс хойших үеийн iPod-ууд дээр болохгүй. Дэлгэцийн агшинууд:



Суулгалт & Татах

Суулгах заавар Windows эсвэл Linux & Mac.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас аваарай: http://encyclopodia.sourceforge.net/en/index.html
...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-11-13 - iPod 5g, 5.5G хямдхан аргаар зурагтанд холбох

Бичсэн: xvv
Apple-ын өөрийнх нь холбогч кабле Монголд тэр болгон олддоггүй. Олдсон ч үнэтэй байдаг. Тэгвэл таньд нэгэн нууц арга зааж өгье. Үүний тулд таньд жирийн камерны A/V холбогч залгуур байхад л болно.



TV гаралт болон сигнал, өргөн дэлгэц эсэх зэргийг тохируулна. TV Out-ыг Ask дээр тохируулсан нь илүү тохиромжтой. Бас АНУ,  Японд биш бол TV signal -ыг PAL сонгоорой.



За гол хэсэг нь энд байна. Та залгууруудыг дээр харагдаж буй өнгөөр зөрүүлэн залгах хэрэгтэй. Учир нь Apple-ынхан улаан каблеаар видеог дамжуулжээ (стандарт нь шар байдаг). Ингээд шар цагаан дууны гаралтыг мөн зөрүүлж залга...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah