2009-02-02 - тэнд цохилохгүй...
Бичсэн:
xvv
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...
Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...
Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...
Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ
Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ
Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...
Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...
...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...
...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ үнсвэл пуужин болох биз дээ
...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...
Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...
2009.1
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|