Юугаараа тэр намайг ингэж татна вэ
Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу
Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй
Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг
Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ
Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л
Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол
Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ
Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч
Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй
Дийлж намайг татах тэр нэгэн зүйл
Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна
Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол...