Миний нүдээр

2021-08-07 - Гоё үг байна.

Бичсэн: xvv

Ньютон насаараа шээсээ доошоо унахыг харж байсан. Гэсэн ч тэр дэлхийн татах хүчийг нээхэд алим модноос унах хэрэгтэй байсан.


Хөгжилтэй боловч бас нэг бодлын тогтсон хэвшил болсон байдлаас олж харж чаддаггүй зүйлсээ хүн өөр үед олж харж чаддаг гэх мэт бас бодууштай.

Тогтсон зүйлсээ өөрчилж гарч явж, зугаалж, эсвэл зүгээр амардаггүй үедээ амарч, модны доор хэвтэх хэрэгтэй гэсэн үг юм уу даа......
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Тамхины талаар заавал уншаад үзээрэй

Бичсэн: xvv
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.

"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/

Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smo...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Хүүхдүүдээ буруутгахаасаа өмнө эхлээд өөрснийгөө харъя аа

Бичсэн: xvv
#comment #copy

Олонх сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хандлага бол арай л биш л санагдаж байна. Хэрэв бичлэг үзсэн бол цагдаа нарын харьцаа хандлага ямар муухай байгаа нь илт харагдаж байгаа. За тэр залуусын буруу гэж бодъё. Гэхдээ залуусын жижиг буруу зүйлээс илүү аймшигтай зүйлс, илүү гэмт хэргүүд дээр ингэж ажиллаж чаддаг билүү? Энэ хүчирхийллийн үр дүнд ямар залуус, ямар хүмүүс ирээдүйд төрөн гарах бол? Цагдаад нийгэмдээ яаж ханддаг хүмүүс төлөвших бол?

Ер нь бол Монголд ажил төрөл хийдэггүй ахлах ангийн хүүхэд гэж ховор. Ихэвчлэн гэр бүлийнхээ төлөө өдөржин их ажилтай байгаад ойр ха...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Өмч хувьчлал бол хулхидаж байгаа, иргэд хулхидуулж байгаа процесс

Бичсэн: xvv
Социализмын үед бүгдээрээ хамтдаа хийж бүтээнэ гэж зарим нь хөрөнгөө хураалган барин хүмүүсийн нийтийн хүч хөдөлмөрөөр боссон төрийн гэж нэрлээд байгаа нийтийн, дундын өмчийг өмч хувьчлал нэрээр шударга бусаар хувь хүмүүст шилжүүлж ирсэн, шилжүүлж байгаагийн гай л даа.

Ард нийтээрээ үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө нийтийн юмыг хувьд огт очуулдаггүй л болгомоор байна. Яах ёстой юм бол? Сэтгүүлчид маань бас үр хойчоо бодоод ийм юман дээр олигтойхон дугараад эсэргүүцээд бичээд өгөөсэй.

Өмнөхийг нь буцааж авч чаддаггүй юм гэхэд цаашид төрийн өмчийг огт хувьчилдаггүй болгоод хуульчилж чадвал а...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Шүлснээс оношлох PCR шинжилгээ

Бичсэн: xvv
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ. АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн. Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ. Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah