Миний нүдээр

2009-02-02 - Эргэн дурсахуй

Бичсэн: xvv

Арван намраар чуулалдан

Хонхон дуугаа цангинуулсан

Арван хавраар дуулалдан

Холын мөрөөдөлд хөтлөгдсөн дөө

Ариухан насаа дуулъя даа

Алтанхан үеээ дурсан санъяа

Дэлхий багтсан дэвтэртээ

Дурсамж бичээд уйлсан даа

Дэндүү дотнын үерхлээрээ

Үдэлтийн бүжгэндээ уярсан даа

Цайлган насаа дуулъя даа

Цоглогхон үеээ дурсан санъяа

Одсон жилүүдийн цувааг

Нартай наадан өнгөрүүлсэн

Орой болтол тоглохдоо

Найзынхаа сэтгэлд хоргодсон доо

Балчирхан насаа дуулъя даа

Баяртай үеээ дурсан санъяа

Багшаа тойрон суухдаа

Ангийн чамайгаа онцолсондоо

Бадран баясан өсөхдөө

Сургууль танийгаа хүндэлсэн дэ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-02 - Солонго шиг нас

Бичсэн: xvv

Мөнгөн хонхны хөнгөн жингэнээ

Шувуудын дуутай ижилдэн сонсогдсон

Мөрөөдөл хүслийн гэгээн харгуй

Орчлонгийн тунгалаг алсад зурайсан

            Сурагч насны ариухан хавраа

            Солонго шиг насны уяхан хавраа

            Сувдан нулимстай сургуулийн хавраа

            Хайрын хавраа сургуулийн хавраа

Цээжинд багтамгүй хайрын үгээ

Дурсамжийн дэвтэртээ нандигнан үлдээсэн

Цэнхэр салхитай намуухан үдшээр

Үерхлийн сайхныг дурсан суусан

            Сурагч насны ариухан хавраа

            Солонго шиг насны уяхан хавраа

            Сувдан нулимстай сургуулийн хавраа

            Хайры...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-02 -

Бичсэн: xvv

Үүрдийн ханиа хайх ч завгүй
rnӨдөр шөнөгүй ажилдаа гүйнэ
rnӨглөөнөөс аваад орой болтол
rnӨнөөх л өрөөндөө цаастай зууралдана

rnrn

Өдөр хоног өнгөрөн урссаар
rnӨтөл нас руу залгах вий дээ
rnҮр ачаа үзэж чадалгүй
rnӨөд тэнгэрт халичих вий дээ

rn
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-02 - Я охины шүлэг

Бичсэн: xvv
Бар би хэсдэггүй

Балиар юманд дургүй ч

Хааяа нэг та нарыг

Хашраахаа бас мэдьеэ

Хар луу ороод түүнийг дагуулъя

Хамелеон ороод нэгийг сонгоё

Хармаанд хэдэн юм байнаа

Харихгүй шүү өнөөдөр

Ууж идлээ уналаа бослоо

Ухаан орлоо усанд орлоо

Одоо яах вэ, больёо

Орчлон хорвоо нүдний өмнүүр

Хамаг амьдрал урсаад өнгөрөв

Хажуу хашааны Ханд гуайг харав

Залуудаа бужигнуулдаг байсын гэнэлээ

Залуучуудыг хуулируулдаг явсын гэнэлээ

Өнгө мөнгөнд хуурагдаад алдсанаа

Өчигдөр надад хуучилсан санагдана

Бүдэг бадаг ухаанд үлдэж

Бүүр түүрхэнд санаанд орно

Бөөнд залууд цувруулж орхижээ

Бөгсөн бие н...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-02 - Уучил

Бичсэн: xvv

Царайлаг тэр бүсгүйд

Салж чадахгүй татагдан

Чамайгаа гэсэн сэтгэлээ

Мартсаныг минь уучлаарай

Будмал тэр хүүхэнд

Буцаж чадалгүй дурлан

Бурханы бэлгэлсэн хайраа

Сэвтээснийг минь тэвчээрэй

Өнгөлөг нэгэн бүсгүйд

Үг сөггүй хоргодож

Өөгүй сайхан чамайгаа

Орхисныг минь мартаарай

Багын танил тэрэнд

Балайрч унатлаа татагдаад

Бахдам сайхан чамайгаа

Гомдоосон бол уучлаарай...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah