2009-02-20 - зүрхлэхгүй нь
Бичсэн:
xvv
Нар туссан дэлбээ шиг rnНавчинд тогтсон шүүдэр шиг rnЧи тийм л эмзэг rnЧи тийм л ариухан rn rnХүрэх төдийд гэмтчихмээр rnҮлээх төдийд уначихмаар rnЗориглож хүрч чадахгүй rnЗогсож би харсаар... rn...ууршуулчихмааргүй rn rn rn
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-19 - На пути к сердцу
Бичсэн:
xvv
10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав
Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ.
Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-16 - Надтай бүжиглээч...
Бичсэн:
xvv
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе
Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...
Надтай бүжиглээч...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-16 - Эзэн чинь баймаар
Бичсэн:
xvv
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...
Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар... ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-16 - чөтгөр чарладаг...
Бичсэн:
xvv
Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж
Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж
Авсанд нь бүгдийг хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж
Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...
...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|