2009-03-02 - Гоё үг байна гэж тунгаав...
Бичсэн:
xvv
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...
...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.
"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...
За нэг ийм үг сая нэг...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-03-02 - Aн байгаль хоёр*
Бичсэн:
g84
Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо.
яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ...
хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ...
гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ...
ингэхэд...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-03-02 - Приходи весна, приходи...уходи кризис, уходи
Бичсэн:
Friska
За нөхөд сайхан л шинэлцгээсэн биз дээ, асуух юун..гэхдээ ёс юм байна гээд асуучлаа шүү.
Өчдөр Комеди Клаб үзжаагаад энэ үгнүүдийг цээжилж авсийн "Приходи весна, приходи...уходи кризис, уходи." Ойрын 2-3 сардаа хэлчнээ. Энэ жилийн цагаан сарыг нилээн хямралтай болох байх гэж боджээсан чинь гайгүй л байна шд, нивеа тос зөндөөн бэлгэнд авах байх гэж боджээсан чинь ганцыг ч авсангүй би лав.
Ажлын золголтоос хоцорсон болохоор өнөөдөр ирээд өрөө өрөөнд нь орж амжууллаа...энэ золгож байна гээд гар барьдаг ёс гэнэт хаанаас гараад ирэвээ, ёстой таалагдахгүй байна.
Гадаа нээрээ гоё байнаа, цас ...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-03-01 - Би хэн бэ?
Бичсэн:
xvv
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг ...
|
|
Сэтгэгдэл (22)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-27 -
Бичсэн:
xvv
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд
Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...
Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...
...
...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|