Дурдтгалын гэрч Б.ЛхагвасүрэнСалаа гэзэгтэй хөөрхөн зураг таньСайртын горхины толионд байдагБи л таньдаг...Санаанаас гараагүй чанга цовоо дуу чиньСаргиат хайрханы хаднаас цуурайлдагБи л сонсдогАлаг алаг чулууны бөөрөндАлганы чинь хээ байдагМиний л гарт тордогАгьтын хоолойн ягаан гангаАалгүй салхинд ганхахаар үнэр чинь гардагБи л мэдэрдэг...Айлын сайхан гэргий болсныг чиньАймаг хошуугаараа мэддэгБи л үнэмшдэггүй...