Миний нүдээр

2009-05-22 - KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст

Бичсэн: g84
Дараа сарын 08-нд УБ хот Хөвсгөлийн чиглэлд аялал, Англи хэлний зуны сургалтын эхний ээлжийнхэн хөдлөх юм гэнэ.

Ийм таатай мэдээг сонсоод нэг насны боловсролоор тархийг маань цэнэглэж өгөх, ажил хэргийн байнгын хэрэглээ болсон хэлний мэдлэгээ анх шатнаас нь эхлэн дээшлүүлж болох, аливаа улс төрийн сонгууль, их хотын дуу чимээнээс хол, нерви, стрессгүй орчинд, байгалийн онгон тансаг байдалд эрч хүчээ сэлбэж, багачууд хүүхдүүд PC тоглоом элдэв муу зуршлаас алс, залууст шинэ орчин, шинэ танил, бүтээлч амралтыг цогцлоож чадсаныг нь олзуурхан, та бүхэнд дараах уриалгыг сонордуулж байгаа юм.


...
Холбоос

2009-05-20 - Тэнэгтэхгүй л амьдрахсан...

Бичсэн: xvv
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-05-20 - “Number one” “liars” хөдөлгөөн

Бичсэн: xvv
Хэд хоногийн өмнө "Компьютерийн Монгол программыг Ерөнхийлөгчид өргөн барина" гэсэн мэдээ өдөр тумын зарим сонинууд болоод, зарим томоохон веб сайтуудаар цацагдсан байх юм.
Урьд нь манай сайт энэ талаар олон удаа мэдээ оруулж байсан бөгөөд OpenOffice.org хэмээх Бичиг хэргийн нээлттэй эхийн програмыг нээлттэй эхийн зарчмаар интернетээр олон залуус нэгдэн орчуулж дуусгасан хэмээн мэдээлж байсныг, танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу.
Гэтэл ийм зүйл нийтэлж байгаа нь орчуулсан залуусыг болоод Монголын мэдээллийн технологийн салбарынхныг дэндүү "доош нь хийж" байгаа мэт санагдаж ба...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-05-20 - Итгэл алдрах

Бичсэн: xvv
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн ...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-05-19 - плитанаас нэг боллоо

Бичсэн: Friska
пилтаан шалыг юугдээн ард түмээн, плита гэхээр пэлээтэг шиг болчоод байх шиг.  завсраар нь гальт далийгаад мэнд мэдчий, сайн сууцгааж байв уу, би бас сайн суужийлаа.
нэг гараараа бичих ямар тэнэгийн бээ. манай аавын гэрийн гал тогооны шал плита...хүйтэн гэсэн үг. шөнөжин энэ хүйтнийг мэдрэлгүй галзуурч суужаагаад доороосоо даараад үе мөчөө өвтгөчлөө...зүүн гар бугуйгаараа хавдаж өвдөөд, унтуулдийн бишшш, ямар сайндаа 6 болжаахад босч иржаахав...давстай хар цай этэр чанангаа бас блог эргүүлжээн. аа яаяаяа, ёо ёо ёо гэжжж.

...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah