Миний нүдээр

2009-06-29 - Сануулга!!!

Бичсэн: xvv
Нойр солигдчихоод ойрд баларч байна шүү. "Би нээрээ аймар лаг амьтан" гээд өөрийгөө бодцон этгээд энд нэг ширхэг байнаа. Хүмүүсийн яриа олигтой сонсохгүй, шууд л тал дундаас нь "бүрэн ойлгоод" ярьж дуусаагүй байхад нь яриад, хариулаад явчдаг болчиж. Нэг л их догдлолын байдалтай амьтан. Уг нь арай л гайгүй байсан санагдахын...

Их сонсож, их үзэж, бага ярь гэж хүнд 2 чих, 2 нүд, 1 ам заяасан гээд байдаг даа. ххх
Хүү гуай танд сануулга өгчий! Чи 2 амтай биш шүү нөхөр минь! Бас нэг л их мундаг амьтан хүнд их заанаа.. Болиорой ай!!! Өөрийгөө хичээ! Өөрийгөө хар ай~! Толгой дээрээсээ бухал олж харааг...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-06-29 - Бундан :-)

Бичсэн: xvv
Хагсарч ангасан бундангууд
Хальж гоожиж асгарна
Хадгалсан шүүгээний хаалга салж
Хаа хамаагүй хөглөрнө
Ширээн дээгүүр,
Ширдгэн завсар
Хөлийн доор
Хөнжил дотор
Энд тэндгүй эрээлжилнэ
Эргэн тойронд дүүрэн...


Харанхуй шөнийн зүүдэндээ ч
Хайж тэнэж хүлээнэ
Өдөр өдрийн уртад
Үгүйлэн мөрөөсөж санана
Хайрыг нь богтолж аваад
Халууран шунах зүрхнийхээ
Хамгийн гүнд живүүлээд
Хав даран нуухсан
Төмөр гинжээр ороогоод
Түгжиж орхих юмсан

 Улиран одох цагийг зогсоон
Угтан ирэх учирлыг зөгнөн
Тив алгасан тэмүүлж
Тэртээ зүг яарнам
Өөрийн биш зүрхийг
Өмчилж би мэдэрнэ
Өрөөлөөс нууцхан харамлаж
Үггүй дураараа л хүлээнэ
Хавх урхинд орсон шиг...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-06-27 - наадамхан буюу сумын наадамд хүрэх замд

Бичсэн: g84
биеийн эрүүл мэнд хөдөө нутгаас эхтэй гэж
би таван хошуу малаас хамгийн айдаг нь ямаа, морь хоёр. морь хөл дээр гишгэхэд эсвэл тангарах үед сүйдтэй өвдөж шалдаггүй бол ямаа унага хоёр хөл тасалчих шахдаг юм. бодвол м2 ногдох жин мин гээд л шинжлэх ухааны үндэслэл бий биз дээ.
Бага насан даа нэг наадамд гурав дөрвөн нас унадаг байлаа. Даага, соёолон, хязаалан, их нас гээд л... хурдны морь унахад хараахан нас маань болоогүй байлаа, аавын маань төрсөн нутаг болох Төгрөг сумд нэгэн зун мянгат тэмээчинтэй айл саахалт зуссан намар. Аав дүү хоёр ирж долоо хоноод явахдаа гайхалтай хөгжилтэй байж билээ, ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-06-24 - Л.Н.Гумилев. Их талын хүмүүс ба байгаль

Бичсэн: xvv
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг

Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Лев Николаевич Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж бааха...

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-06-22 - Францын цагдаа нар Ubuntu, OpenOffice –ийн ачаар сая саяыг хэмнэх болжээ

Бичсэн: xvv
Францын үндэсний цагдаагийн байгууллагын жишээнээс харахад санхүүгийн хямралыг байгууллага дотроо шийдэх тийм ч хэцүү биш бололтой. By switching to open source software, such as the instead of Windows and Microsoft Office –ийн оронд Ubuntu үйлдлийн систем болон OpenOffice зэрэг нээлттэй эхийн програмуудыг ашигласнаар францын цагдаа нар 2004 оноос хойш 50 сая еврогийн төсөв хэмнээд байгаа юм байна. Колонел Гуймар:“ Microsoft XP –ээс Vista руу шилжсэнээр бидэнд ямар нэг давуу талыг олгохгүй байна. Харин ч хэрэглэгчдэд нэмэлт сургалт шаардлагатай болж байна.” гэжээ. “XP -ээс Ubuntu руу шилжихэд н...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah