Миний нүдээр

2009-10-26 - Улс төр биш шүү ;-)

Бичсэн: xvv
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. Чин Ван Ханддорж бол ноён. Сайн ноён Хан Намнансүрэн бол ноён.

 Харин англи хэлний мистер гэдэг үг нь тэр хүний хүйсийг, эмэгтэй бус, эрэгтэй хүн гэдгийг заасан, албан найруулгын, мөн хүндэтгэлийн үг юм. Ерөнхийлөгч Обамаг ч мистер гэнэ. Намайг ч мистер гэнэ. Иймд англи хэлний мистер гэдэг үгийг ноён гэж монголчлох нь тийм ч оновчтой бус болов уу. Ман...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-23 - Хакердалт

Бичсэн: xvv
Алаг нүдний remote халдлагад өртөхгүй гэж
Антивирус програмаа тултал нь ажиллуулсан ч нэвтэрчихлээ
Хакер харц галт хана нэвтлэн зүүдэнд ч хүртэл
Хайр болтол нь тормолздог болов уу яадаг бол
Хамгаалах л юм шүү зүрх минь тэсэж үзээрэй...
Өгөгдөл мэдээллүүд бүгд ...... гэсэн үсгүүд болчихлоо
Өөрчилж энкодлогдохоос сэргийлэхийг хичээсэн л юмсан
Хаана би алдаа гаргачихсан юм бол
Хамгаалж л байя ямар ч гэсэн цөмөө блоклоод
Дурлал хэсэг дээр тогтоогоод, хуучин логоо устгая
Дуусахдаа магадгүй бакап хэрэггүй хайр болчих ч юм билүү...

 ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-22 - Хайруулын таваг

Бичсэн: xvv
Харц чинь хайруулын таваг
Хайр гэдэг халуун плитка
Харин зүрх минь тахианы өндөг...

Уг нь ган төмрөөр хүлсэн л юмсан
Улайсгах халуухан харцанд
Уярч хайлчих гээд байх юм...

Дэлбээнд тогтсон дусал
Дэндүү үзэсгэлэнтэй
Дэлхий гаригийн эргэлт
Дэндүү хурдан, хамт байхад
Хатсан шороо наалдсан бол
Харин жаахан үзэмжгүй
Хархан нүдийг санахаар
Харин дэндүү удаан...

...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-21 - Нахиа

Бичсэн: xvv
Д... гэдэг нахиа соёолжээ
Х... болох болов уу
Услахгүй хатаах болов уу
Ургуулах болов уу?

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-19 - Зэээээээээээээээээээээээээээээээээ

Бичсэн: 300-н блог
ЗЭЭЭЭЭЭЭЭ өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээжийж хүний жимобайл модемийг гуйжээж нэг юм блог гээштэйгээ уширавшд. Сайндаа ч бишээ улиралын тайлангаа шивэх гэж... ЗЭЭЭЭЭЭЭЭ тэр ч яахуу УЛС ЭХ ОРНОО ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?, УЛСЫН МААНЬ ХИЛ ЯАЖХУУХАН БАЙГАА БОЛ? гэх мэтийн толгойны өвчин болсон бөөн бөөн асуултад шаналж бачимдана. Хажуугаар арааживхээдийн дуу байнгийн гацаастай салагнана. Амьдрал урьдынхаас дээшээ ч юм шиг доошоо ч юм шиг санагдана. Хэн нэгэн бүсгүй наашаа ч юмшиг цаашаа ч юмшиг горьдож догдлоно.  ооеэээээээ. Урьдын шоунууд утгаггүй мэт бодогдоно. Уншсан бичлэгүүд з...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah