2009-11-02 - Wonderful day 2
Бичсэн:
xvv
Yes, yes, yes, yesterday was wonderful day.
"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав... Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-11-01 - Wonderful day
Бичсэн:
xvv
Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм.
Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан ...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-10-30 - Битгий биелээсэй, Биелээсэй...
Бичсэн:
xvv
Сайн муу хоёр мэдээтэй: За эхлээд муу мэдээ: Оюу толгойг ломбарддаад авсан мөнгөний 1/3-г бэлэн мөнгөөр 50000-р нь тараах сурагтай. Цагаан сар ч дөхөж байна, Эрээн хот ч сайхан хөгжих нь дээ...
Сайхан мэдээ: Нэгэн сайхан мэдээ хальт дуулдлаа шүү. Монголын нутаг дээгүүр Хятад руу байгалийн хийн шугам дайруулж тавьж магадгүй сурагтай Хэрэв тийм бол бидэнд бас багагүй ашигтай байх байх гэж бодож байна. Дургүй хүргээд байвал нь "боль, зайл" гэсэн ч яадын тээ. Тэгвэл хямд үнэтэй хий -> Утаагүй Улаанбаатар гэж үү?
Залбираад л сууцгааж байя даа...
...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-10-29 - Банк ба бидний мөнгө
Бичсэн:
xvv
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?
Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-10-29 - Ширээ тойроод
Бичсэн:
xvv
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...
Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|