2009-11-18 - Би Монголоороо Гоёдог
Бичсэн:
xvv
МУГЖ.Гүрбазар
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир Хүмүүний алтан заяа энд байхын учир Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир Би Монголдоо мэндэлсээн...
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж Ганц яваа насаараа би Монголоороо гоёно оо
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхайгаар нь хоолойгоо гоёдог Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог оо
Тийм ээ би Монголоороо гоёдог Айрганд нь ардын дуу сэвэх ү...
|
|
Сэтгэгдэл (19)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-11-17 - Хүүхэлдэйн киноноос авхуулаад...
Бичсэн:
xvv
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг хойш нь тавиад үл өгүүлэн өгүүлэх нь: ( Ободоос сурсан үг )
Хулгай хийхгүй гэж хичээсэн ч зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бүтээлийг хулгайлаад үзчихлээ л дээ. Тэгээд бодлоо. Би энэ киног мөнгө төлөөд үзэх байсан уу? гэхээр ер нь бол үзэхгүй байх магадлал 80-90%. Тэгэхээр угаасаа би мөнгө төлж кино үзэхгүй байж ээ. Харин хулгайлаад үзчихлээ гэхэд зохиогч, киног бүтээгчдээс юу ч унахгүй нь бодит зүйлийн хулгайнаас бас бага зэрэг я...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-11-15 - Хүсэлтийн хариу хөгжмийн нэвтрүүлэг
Бичсэн:
xvv
-Хаа нэгтээ ирж амжилгүй яваа хэн нэгэн охинд зориулаад Моханик хамтлагийн Чи ирээгүй дууг захиалъя. -Танд түүндээ дамжуулж хэлэх зүйл байна уу? -Ээ чи ирчих л дээ гэж л дамжуулъя даа Дахиад нэг дуу захиалж болох уу. -Уучлаарай ганц л дуу захиалах боломжтой. -Өө уг нь Хөхөө гэрлэх дөхлөө киноны дууг бас захиалмаар байсан юмсан.
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-11-14 - Бурханд шивнэчихсэн, одоо алзахгүй :)
Бичсэн:
xvv
Цав цагаахан цас нэвсийтэл хучиж, сүрлэг хадат уулс эргэн тойрон чимээгүй дүнхийх нь харааны эрхтнээр ч нам гүм, амар тайвныг шууд мэдрүүлнэ. Бараг л салхигүй намуухан цэв цэнгэг агаарыг уушги, хамар хоёр маань хэт шуналтайгаар сорон бараг л гаргаад дараагийн амьсгалаа авч амжихгүй юм болох шахав. Цасан дээр хэдэн минут хэвтэхэд дуу чимээгүй, аниргүйн дунд эхэндээ чих дүнгэнээд л. Үргэлж элдэв дуу чимээнд байсаар дассан чих өөрийн мэдэлгүй дүнгэнэж шуугиад л. Хэдийгээр богинохон хугацаа ч гэсэн үнэхээр амраад, цэнэглэгдээд авах шиг л боллоо. Бас бурхны чихний хажууд их ойрхон очсон санагдсан т...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-11-08 - H1N1 вирүсийн халдвар буюу ‘swine flu’-с сэргийлэх энгийн, үр дүнтэй арга
Бичсэн:
xvv
Бэлтгэсэн Ц. Базаррагчаа (АУ-ны доктор), Лондон, Англи Энэ вирүс нь зөвхөн ам, хамар, хоолой, залгиур буюу амьсгалын замаар орж өвчлүүлдэг. Дэлхийн дахинд энэ вирүсийн халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай хүнээс огт хол байна гэдэг нь ховор гэхдээ вирүсийг бие махбодид үржиж өвдүүлэхээс сэргийлэх боломжтой юм. Учир нь энэ вирүс дээр дурьдсан агаар дуслын замаар биед ороод 2-3 өдрийн дараа үржиж эхэлснээр шинж тэмдгүүд илрэн хүн өвдөж эхэлдэг байна. Тэгэхээр ам, хамар, залгиурт орсон вирүсийг багасгах аргууд хэрэглэснээр өвдөхгүй байх боломжтой. Эдгээр аргууд томуугаас сэргий...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|