Миний нүдээр

2009-12-04 - ...

Бичсэн: xvv
Инээмсгэлээд байна чамайгаа санаад
Итгэл дурлал дурлал бэлэглэсэн
Энхрий дотно харцыг чинь
Эргэн санах бүрдээ улам бүр дурлаж байна
Өнгөөр солонгорох ирээдүйг мөрөөдөлдөө би ургуулан
Өдөр өдрөөр би чамдаа дурлаж байна
Үзэсгэлэнт дулаахан бүхэнд чинь
Санан хүсэн дурлаж байна

Тиймээ инээд минь хүрээд байна
Тэр чигээрээ би чамд дурлаж байна
Холын тэртээ бүхэн ойртоод байгаа мэт
Хонгор бүсгүй чамд бага багаар татагдаж байна
Цаг хором бүрээр тэр дотор минь ургаж
Цахилах гөрөөс мэт бас тонгочон эргэлдэж байна
Итгэл хүч бэлэглэсэн ухаалаг үг бүхэн
Эсэргүүцэж тэмцэх аргагүй намайг тэр чигт нь булааж байна

Байнга ин...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Таануус...

Бичсэн: Friska
...блогчдын шинэ жилд орохжээн уу, яахжээн?
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Өөдгүй компьютер

Бичсэн: xvv
Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй.
Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан. Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод...

(хахаха Хөөрхөн юм бэ Мессенжерээр ирсэн юм аа.)
...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Талархал

Бичсэн: xvv
Хүсэл хяслантай энэ орчлонд
Хүмүүн болж төрсөндөө талархаж байна
Ачийг нь хариулж баршгүй
Аав ээждээ талархаж байна
Халуухан дурлалын минь эзэн
Хайртай чамдаа талархаж байна
Наргиж муудсан ч надтай л хамт байдаг
Найз нөхөддөө талархаж байна
Эргээд ирээрэй гэж намайг дуудсан
Эх орон танд бүүр их талархаж байна

(Мессенжерээр ирсэн, зохиолч нь тодорхойгүй)
...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Only you...

Бичсэн: xvv
Өнгө ганган бүгдэд би дурладаг
Өхөөрдөм царайлаг охидод би дурладаг
Өдөр бүр би олон арав дурладаг
Өглөө бүр би зүрхээ үүрээд гардаг
Үдэш гэртээ дурлал...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah