Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн босгыг алхана гэдэг Монголын төдийгүй дэлхийн аль ч орны залуучуудын хувьд мөрөөдөл нь. Тэгвэл тэр том сургуулийн профессор багшаар Монгол эмэгтэй ажилладагийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийн цөмийн физикийн чиглэлээр Монголын ганц “сувд”. Уул уурхайгаа түшиглэж хөгжих тухай ярьж байгаа энэ үед гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ирж сурсан мэдсэнээ дайчилж байгаагийн нэг нь Стэнфордын их сургуулийн профессор Агваанлувсангийн Ундраа хатагтай билээ. -Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний ба...