Миний нүдээр

2010-10-10 - Жижиг сажиг зөвлөгөөнүүд.

Бичсэн: xvv
1. iPod-оо цэнэглэгчинд залгасан үедээ битгий асаалттай байлгаж байгаарай. асаалттай үед цэнэглэх нь зайнд муугаар нөлөөлдөг. Бас хэрэглээгүй үедээ аль болох унтрааж байх хэрэгтэй. Ингэвэл нас нь уртасдаг.

2. Бас зайг нь бүрэн дуусгаж байж цэнэглэхээр сайн гэж манайхан ярьдаг. Гэтэл дуусгалгүй цэнэглэж байх нь сайн гэнэ шүү! Учир нь Литийн ионы зай нь Никел-кадмийн зайнаас өөр байдаг. Зайг бүрэн дуусгалгүй цэнэглэж байх нь дээр. Бас хэт дүүргээд удаан залгаж орхих муу. Харин удаан хугацаагаар хэрэглэхгүй орхих бол бүрэн цэнэглээд орхиорой. Бас болж өгвөл сардаа ядаж нэг удаа цэнэглэж байх хэрэг...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-10 - Гар утсаараа бүгдийг

Бичсэн: xvv
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя.

эндээс нэмэлт мэдээллийг үзээрэй. (http://securitytube.net/Cellphone-Controlled-House-%28Hardware-Hacks%29-video.aspx)Гайхалтай биш гэж үү? Мэдээж энэ бол гэрийн нөхцөлд хийсэн зүйл. Sony, Hitachi, Apple, Google, Toshiba, Microsoft компаниудын дараагийн бидэнд барих бэлэг нь мэдээж үүнийг маш боловсронгуй болгосон нэ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-10 - Гар утсаараа бүгдийг

Бичсэн: xvv
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Та бүхэн энэ талаар энд дарж уншаарай (http://baynaa.blogspot.com/2010/10/ubiquitous-linux-new-computing-fabric.html) за тэгээд ерөнхий ойлголт авсан болов уу. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя....
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-09 - Виндөвс суулгахдаа болгоомжлоорой!

Бичсэн: xvv
Үбүнтү 10.10 сая шинээр суулгалаа. (албан ёсоор 2 хоногийн дараа цоо шинэ хувилбар нээлтээ хийнэ.) Бараг бүх зүйлийг GUI ашиглан терминаль ашиглалгүйгээр суулгаад бүрэн тохируулаад хэрэглэх боломжтой болжээ. Windows шиг л байна.

За тэгээд яагаад бараг 2 жил ганц ч форматлаж дахин суулгалгүй хувилбар дээшлүүлээд яваад байсан зүв зүгээр ажиллаж байсан системээ дахин суулгах болсон бэ гэхээр Mafia II тоглоом гарсныг мэдээд олж аваад то...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-07 - Блогмныхаан

Бичсэн: xvv
Өнөөдөр Обод андтай ярьж суугаад Гилийн хатан гээд бүсгүй Монгол хүүхэд бүлгэмийн үйл ажиллагаанд хандив өгснийг (зарим нэгэн шалтгаанаас болоод Би чадна төвөөс холбоо тасарсан байгаа...) яах вэ гэж ярилцаад Эрүүл үрс хөдөлгөөнд хандивлъя гэж ярилцлаа. Бас нэмж Монгол хүүхэд бүлгэмээс болоод блогмн-ы залуусаас хандив цуглуулж нийлүүлээд бага боловч сэтгэлийн дэм хүргэхийг уриалж байна.

Энэ үнэхээр их хэрэгтэй зүйл шүү. Гадаад дотоод...
Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah