Миний нүдээр

2011-01-11 - PlayOnLinux ашиглан зарим Windows програмыг Linux дээр хялбар суулгаж ажиллуулах

Бичсэн: xvv
Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж болдог ч нэлээд бэрхшээлтэй байдаг.
Харин PlayonLinux гэдэг жижиг программ энэ асуудлыг маш хялбар шийдэж өгсөн програм юм.
Энэ програмыг суулгаад програмаа сонгож, суулгацыг ажиллуулахад бүх асуудлыг шийдээд өгнө.

Хэрхэн суулгаж ашиглах вэ?
1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux хайж олоод суулгаж болно. Гэхдээ http://www.playonlinux.com/en/download.html хаягаар орж хамгийн сүүлийн хувилбарыг зааврын дагуу суулгаж хэрэглэх нь илүү байдаг...
Сэтгэгдэл (29) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-09 - Бүтээлч олны лиценз

Бичсэн: xvv
Та бүхэн энэхүү жижиг зураг бүхий дүрсийг хаа нэгтээ анзаарсан бол энэ нь тухайн оюуны өмчийн бүтээлийг хуулбарлах, ашиглахад зориулсан харилцааг зохицуулдаг нэг төрлийн зохиогчийн эрхийн лиценз юм. Бүтээлч олны лиценз хэмээх энэхүү олон улсын лицензийн талаар өнөөдөр та бүхэнд бага зэрэг мэдээлэл өгөхөөр энэхүү нийтлэлийг оруулж байна.
Энэ лицензийн гол агуулга нь зохиогч өөрөө зохиогчийн эрхийг зохицуулан хуулах зөвшөөрөл өгөх боломжтой юм. Доор "Хуулах бол хулгай биш" гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байгаа үзээрэй. Гэхдээ энэ нь хүний зөвшөөрөлгүй юмыг нь хуулахыг хэлээгүй. Харин энэ лицензийн ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-12-15 - он цагийн алсад

Бичсэн: g84

Бодол...

Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан.
Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай та...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-12-11 - Би итгэж байна, тиймээс би амьдарч байна

Бичсэн: g84
“Таны ярьж хэлж байгаа надад огт таалагдахгүй байна, гэхдээ хэлэх эрхийн тань төлөө амиа ч өгөхөд бэлэн байна”. Энэ бол аугаа Вольтэрийн үг. Энэ бол Францын хувьсгалын үзэл санааны амин сүнс. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээнд гарсан хувьсгал. Энэ бол өнөөгийн үйлдвэржсэн, технологжсон, шинжлэх ухаанжсан XXI зууны даяаршсан дэлхийн бүхий л амжилт дэвшлийн цаад уг сурвалж нь.

Бурхан энэ хорвоо дээр байгаа бүхий л амьд организмыг төгс бүтээсэн. Нохой, үхэр байгаагаасаа илүү боловсронгуй, төгс төгөлдөр байх бололцоогүй. Хамгийн төгс бус бүтээгдэхүүн бол хүн. Хүн хэмээх байгалийн бодьгал боддог, бо...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-12-02 - Тэмцэл хэрэгтэй

Бичсэн: xvv
Нэгэн нийтлэлийг сая уншиж суугаад бодлоо л доо. Нийгмийн халамж, нөгөө амласан мөнгийг өгөх нь буруу гэж ярисаар, гэтэл нөгөө хууль нь батлагдчихлаа. Одоо Монголын нийгэмд итгэх, цаашид амьдрах ямар ч итгэл найдвар бараг үгүй болж байна миний хувьд. Тэгээд бодлоо. Ингээд за батлагдсан одоо ингээд л өнгөрөө гээд хүлээгээд суух гэж үү?

http://sonin.mn/?p=102427 нийтлэл нэлээн жаахан сунжруу ч гэсэн маш сайн нийтлэл байна гэж бодлоо...
"Хятадаас орж ирдэг зөөлөн болон бусад хуванцар тоглоомыг бүгдийг нь монголдоо хийх боломжтой хэмээн тун аятайхан төсөл, төлөвлөгөө боловсруулчихаад гарааны хөрө...
Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah