Миний нүдээр

2022-05-11 - Оюу нанаа /Ардын дууны үг/

Бичсэн: xvv
Үзэмчин ардын дуу Оюу нанаа
rn
rnЖалганд ургаадахсан заншлай хуар аа хө
rnЖаврынхаа аясаар ганхаад байна аа хө
rnЖаалхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnЗамын голоор, жалгын сугаар ёгшуулаад гарав аа хө
rn
rnХаданд ургаадахсан халгай хуар аа хө
rnХаврынхаа салхинд ганхаад байна аа хө
rnХөөрхөн төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnХөндийг өгсөөд, хөтлийг даваад ёгшуулаад гарав аа хө
rn
rnУуланд аа ургаадахсан булрай хуар аа хө
rnУрьхан салхинд ганхаад байна аа хө
rnУяхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnУулын сугаар, усны захаар ёгшуулаад гарав аа хө
rn
rn
rnДуучин Осгонбаяр дуулснаар:
rn
rn
rn
rnЖич: Үгийг сонсголоороо би...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-11 - Хүүхэн Нанаа /Ардын дуу/

Бичсэн: xvv

Манхны тоосыг татуулаад байдаг нь хө
rnМагнай халзангийн минь дөрвөн туурай хө
rnМануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnМанай Нанаагийн минь хоёр нүдээ хө
rn
rnХөндийн тоосыг татуулаад байдаг нь хө
rnХүрэн халзангийн минь дөрвөн туурай хө
rnХүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnХүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө

rnrn

Талын тоосыг татуулаад байдаг нь хө
rnТарган зээрдийн минь дөрвөн туурай хө
rnТануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnТанхил Нанаагийн минь хоёр хүдээ хө
rn
rn
rnДуучин Ц.Туяацэцэг дуулснаар:
rn
rn
rnДуучин У.Тунгалаг /МУСТА/ дуулснаар:
rn
rn
rnДуучин Содцэцэн дуулснаар:
rn

rn...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-08 - 主婦・主夫

Бичсэн: xvv
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг.
rnМонгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон.
rnХарин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр...
rn
rnАа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа.
rnУдаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй...
rnБичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-18 - Хамгаалалтын горим ба том зорилгоо харах

Бичсэн: xvv
Сүүлийн үед нэлээн хэсэг "хэт хамгаалалтын горим"-д ажиллаж амьдраад байсан мэт...
rn
rnЯг зорилго маань биеэ өмөөрөх ч юмуу, өөрийнхөө хүрээг л сэргийлэх, хамгаалах биш шүү дээ.
rn
rnМэдээж эвтэй, амар тайван байх нь том зорилгод хүрэхэд бас нэмэртэй ч гэлээ гол зорилго маань биш.
rn
rnХувийн харилцаа → Хувийн амьдрал → Ажлаа амжилттай болгох → Улс орондоо хэрэгтэй зүйл хийх → Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх → Галактиктаа хэрэг болох 😁😎
rn
rnгэх мэт байдлаар том хүрээлэлд нь шат дараалан сэтгэж илүү том зорилготой бол хамгаалалтын горимоосоо гарч бас довтолгоонд шилжиж байх...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-13 - Тархины талаар бүх ойр хавийнхаа хүмүүст үзүүлж бас ойлгуулмаар видео байна

Бичсэн: xvv
Үүрийн шөнөөр гээд дуунд гардаг шиг үүрийн шөнөөр маргааш өглөө гэхэд хийж дуусгаж явуулах ажлаа хойш нь тавиад иймэрхүү видео үзэнгээ, пост бичээд сууж байдаг... 😅
rn
rnГэхдээ л энэ видеог бүүр хуваалцмаар санагдлаа. Даанч Япон хэлээр юм. Автоматаар орчуулуулаад ч юмуу хадмалтай үзвэл бас яах бол тээ?
rn
rnЕр нь анзаараад байхад Японоор авах боломжтой ийм хэрэгтэй мэдээллүүд их байх юм аа. Өөр бусад миний мэдэхгүй хэлээр ч бас мэдэхгүй зүйлс их байдаг байх даа... Илүү олон гадаад хэл сурах юмсан... Нөгөө хүний тархи руу ирээдүйд мэдээллийг компьютерын диск рүү хуулж байгаа юм шиг хуулдаг болох хү...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah